Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Буриад сур харвааг Н.Өлзийхутаг, Б.Баярчимэг нар тэргүүллээ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Тулгар төр байгуулагдсаны 2,226 жил, Их монгол улс байгуулагдасны 811, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 106, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмын буриад сурын дүн гарч, шилдгүүдийг тодрууллаа.

Эрэгтэй харваачдаас:

  • 1-р байр – Нямсүрэнгийн Өлзийхутаг – 61/6 – Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул, Орхон аймаг, Хангарьд спорт хорооны харваач, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн тамирчин, Буриад сурын спортын мастер
  • 2-р байр – Энхтуяагийн Батсүх - 60/5 – Хэнтий аймгийн Хэрлэн сумын уугуул, Улаанбаатар хот, Андууд багийн харваач
  • 3-р байр – Чийбаатарын Жаргалсайхан – 59/3 – Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, Гүртбогд компаний харваач
  • 4-р байр – Борын Ганбаатар – 59/2 – Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, “Заан өндөр” компаний харваач
  • 5-р байр – Золбаярын Ариунбат – 58/8 – Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат, Сэргэлэн сумын “Мөнгөн зэв” холбооны харваач, “ЦОД ММ” ХХК-ны тамирчин, Буриад сурын улсын мэргэн, спортын мастер

Эмэгтэй харваачдаас:

  • 1-р байр - Б.Баярчимэг – 61/2 – Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Улаанбаатар хот, Алдар спорт хорооны харваач, Жем интернэйшнл компаний тамирчин
  • 2-р байр – Д.Эрдэнэтуяа – 58/4 – Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Петровис компаний харваач, Үндэсний сурын даян мэргэн, Буриад сурын спортын мастер
  • 3-р байр – Э.Оюунжаргал – 57/3 – Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Буриад сурын улсын мэргэн 
  • 4-р байр – С.Өлзийжаргал – 56/2 – Төв аймгийн Зуун мод хотын уугуул, Зуун мэргэн холбооны харваач, Буриад сурын спортын мастер
  • 5-р байр – Ч.Гандаваа – 54/10 – Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Буриад сурын спортын мастер, Аймгийн мэргэн, Баяндун сумын харьяат, Мондэ багийн харваач нар тус тус эзэллээ.

Энэ жилийн Буриад сурын харваанаас Б.Баярчимэг – 61/2, Э.Батсүх – 60/5, Б.Ганбаатар – 59/2, Ч.Жаргалсайхан – 59/3, Г.Олзвой – 58/6 нар Спортын мастерын болзол хангасан бол Спортын дэд мастерын болзолыг С.Баярмаа – 54/, Ч.Хатанзориг – 55/4, Б.Үнэнбат – 55/2, Л.Отгонбаяр – 54/4, Д.Чулуунбат – 55/4 нар тус тус хангасан байна.