Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Иванка Трамп эцгийнхээ оронд дэлхийн удирдагч нартай зэрэгцэн суусан нь олныг гайхшруулж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Их 20-ын орнуудын удирдагч нарын нэгэн хурлыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп алгасах болсны дараа түүний суудалд охин Иванка нь сууж орлосон явдал гарчээ.

Хамбургт болж буй уулзалтын Дэлхийн Банкны удирдсан Африкийн дүрвэгсэд, эрүүлийг хамгаалах чиглэлээр болсон хурлуудад тэр эцгийгээ орложээ. Тэрээр улс орнуудын төрийн тэргүүнүүдтэй зэрэгцэн суусан бөгөөд харин үг хэлээгүй байна.

Түүний ийнхүү ерөнхийлөгч эцгээ орлож байгааг харуулсан зургийг Оросын нэг төлөөлөгч твиттер хуудсандаа нийтэлсэн байснаа дараа нь устгажээ.

 

Зураг дээр Иванка Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин, Британий ерөнхий сайд Тереза Мэй нарын дунд сууж байгаа нь харагдаж байгаа юм.

Иймэрхүү албан ёсны хурлуудад төрийн тэргүүнүүд заавал биечлэн оролцох ёсгүй ч орондоо засгийн газрын сайдын түвшний хүнийг суулгадаг. Гэтэл Иванка нь эцгийнхээ зөвлөхийн үүргийг ямар нэг цалин хангамжгүйгээр буюу албан бусаар гүйцэтгэдэг нэгэн юм.

Тэр саяхан хэвлэлд ярихдаа “аль болохоор улс төрд оролцохгүй, бусдад шилжүүлж байгаа”-гаа өгүүлж байв.

Түүний энэ үйлдлийг Америкийн сошиал ертөнцийнхөн бухимдан хүлээж авч байна. Тэд Иванка яг хэн юм бэ хэмээн түүний статусыг тодотгох гэж оролдож байгаа бол зарим нь зөвхөн дарангуйллын системтэй орнуудад л ийм үзэгдэл ажиглагддаг хэмээн шүүмжилжээ.

 

Эх сурвалж: Quartz, The Guardian