Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын ээлжит бус чуулган маргааш хуралдсаны дараа Х.Баттулга тангараг өргөнө

Б.Ану
2017 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн УИХ-ын дарга М.Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн дахин санал хураалтын дүнг танилцууллаа. 

Ингэхдээ Ч.Содномцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай тогтоолыг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүлсэн байна. 

Улмаар УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдааныг маргааш 11:00 цагаас хуралдуулахаар болоод байгаа аж.

УИХ хуралдаж Сонгуулийн Ерөнхий Хорооны тогтоолыг баталгаажуулж Ерөнхийлөгчөөр сонгогдох болзол хангасан Халтмаагийн Баттулгын тангараг өргөх ёслолыг хийх юм байна.  

Х.Баттулга одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос төрийн тамгыг хүлээн авч, Үндсэн хууль дээр гараа тавьж тангараг өргөх ёстой юм. Энэ арга хэмжээ Төрийн ордны Их танхимд болохоор бэлтгэгдэж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.