Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхболд: Монголын ард түмний сонголтыг хүндэтгэн хүлээн авч байна

Б.Ану
2017 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч УИХ-ын дарга М.Энхболд дахин санал хураалтын дараах үр дүн гарснаас хойш эхний мэдэгдлээ хийлээ. 

Тэрбээр Монголын ард түмний энэ удаагийн сонголтыг хүндэтгэн хүлээн авч буйгаа илэрхийлсэн юм. Мөн Үндэсний Их Баярын наадмын өмнө буюу долоодугаар сарын 10-нд шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргүүлэх ёслолыг зохион байгуулах талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой санал солилцсон тухайгаа ярив. 

 

Сонгуулийн Ерөнхий Хорооноос энэ удаагийн сонгуулийн үр дүнг албан ёсоор танилцуулсаны дараагаар УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдааныг хуралдуулж тангараг өргүүлэх арга хэмжээг хангах талаараа мөн тэрбээр ярилаа. 

Хэвлэлийн хурлыг ҮЗЭХ:

https://www.facebook.com/Enkhbold.Miyegombo/videos/1872900372974918/