Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Гээрт-Хинрич Арэнс: Санал худалдаж авах гэсэн мэдэгдлүүд олноор гарч байлаа

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 7 сарын 8
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах хорооны ажиглагчид урьдчилсан тайлан дүгнэлтээ танилцуулж байна.

Ерөнхийлөгчийн сонгууль ажиглах хороонд 33 урт хугацааны ажиглагч, олон улсын шинжээч ажиллажээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/695171647335073/

ЕАБХАБ/АИХЭГ-ын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, Элчин сайд ноён Гээрт-Хинрич Арэнс "Хууль эрх зүйн тодорхойгүй байдал үүссэн хэдий ч ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт амжилттай зохион байгуулагдлаа

Сайшаалтай нь Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийг үр дүнтэй зохион байгууллаа.

Сонгогчдыг хоосон саналын хуудас өгөхийг уриалсан эсэргүүцлийн үйл явдал энэ санал хураалтын нэг онцлог дүр зураг байлаа гэж ажиглагчид хэллээ.

Санал худалдаж авах гэсэн мэдэгдлүүд олноор гарч байлаа.

Хэдийгээр сонгуулийн сурталчилгааг хийхийг хуулиар хориглосон ч онлайн орчинд хийсээр байсан нь үүний эсрэг явдал боллоо.

Хоёр санал хураалтын хооронд сонгуулийн сурталчилгаа хийхтэй холбоотой заалтууд дутмаг байсан тул xoёp нэр дэвшигч сурталчилгаандаа анхаарал татахааргүй аргыг сонгон авч, сонгогчдодоо хүрэхийн тулд айл өрхүүдээр явах, нийгмийн сүлжээг ашиглах зэрэгт голлон анхаарч байлаа.

Монгол ардын намаас нэр дэвшигч УИХ-ын даргын албан тушаалаа өөрийн үүрэгт ажлаа сонгуулийн сурталчилгааны хоорондох зааг ялгааг бүдгэрүүлэх байдлаар ашиглаж байв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Санал хураалтын өмнө саналын хоосон хуудас өгч байсан нь содон зүйл боллоо.

Сонгуультай холбоотой өргөдөл гомдлыг шийдвэрлэх хугацаа хэт сунжруу, шүүх дээр хэрэг шийдвэрлэгдэхгүй удах зэрэг нь нэр дэвшигчдийн талаар сонгогчдод эргэлзээ төрүүлж байсан. Зарим хэрэг одоог хүртэл шийдвэрлэгдээгүй хэвээр байна.

Сонгуулийн өдөр эмх журамтай зохих журмын дагуу тайван явагдаж өнгөрлөө.

Манай хороо сонгуулийн дараах үйл явц эцэслэн дуустал Монгол Улсад үлдэж ажиллах бөгөөд сонгуулийн үйл явцыг сайжруулах талаарх санал зөвлөмжүүдийг багтаасан эцсийн тайлан дүгнэлтийг найм орчим долоо хоногийн дараа гарна.

АИХЭГ нь эдгээр санал зөвлөмжүүдийг хууль тогтоомждоо тусгах, хэрэгжүүлэх тал дээр эрх бүхий байгууллагууд болон бүх оролцогч талуудтай хамтран ажиллахад бэлэн байна" гэв.