Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Замын цагдаагийн албанаас баяр наадмын үеийн автомашины зөвшөөрлийг олгохгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 7 сарын 8
iKon.MN

Улсын их баяр наадмын автомашины зөвшөөрлийг 2017 оны 07 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл экспо”, “Оргил-6 буудал” төвүүд дэх салбаруудаар худалдаалж эхэллээ.

Замын цагдаагийн албанаас баяр наадмын үеийн автомашины зөвшөөрлийг олгохгүй болохыг мэдэгдлээ.

Машины зөвшөөрлөөрөө хаана зогсож болох зураглалыг хүргэж байна.

ХҮЙ ДОЛОО ХУДАГТ:

Хүй долоо худагт нийт 7,000 автомашин байрлуулах бөгөөд үүнээс “Ж”, “А”, “ДК”, Улаан “М”, Цэнхэр “М, “Ү”, “Г”,” зөвшөөрөлтэй автомашин тус тус байрлуулах бүрэн боломжтой.

 

“Ж”, “А”, “ДК”, Улаан “М” зөвшөөрөлтэй автомашинууд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн баруун урд байрлах авто зогсоолд байрлуулна.

“Г”, цэнхэр “М”, “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэлүүд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий эхний уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн зүүн талд байрлах авто зогсоолд байрлуулна.

 
Жич: Улаан, цэнхэр өнгө бүхий “М” зөвшөөрлүүд нь зөвхөн Хүй долоо худагт үйлчилнэ. 
​“Ж”, “ДК”, “А”, “Ү”, “Г” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд нь Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд зорчих боломжтой.


ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД:

 

“А” “ДК” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах шинээр баригдсан 6 давхар автомашины зогсоолд байрлана. Тус авто зогсоол нь 3,4,5,6 давхаруудад тээврийн хэрэгслийн зогсоолтой.

ЗУРАГ:

 

“Г”, “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын урд талд байрлах “СУРУГА МОНГОЛ” ХХК-ийн автомашины зогсоолд байрлана.

ЗУРАГ:

 

“Ж” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах “Говийн Од” ХХК-ийн автомашины зогсоолд байрлана.

ЗУРАГ: