Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

G20-ын уулзалтыг эсэргүүцэгчид Монголын консулын газрын цонхыг хагалжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Германы хоёр дахь том хот Хамбургт дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай 20 орны уулзалт буюу G20 өчигдөр эхэлсэн юм. Уулзалтын урд өдрөөс эхлэн анти-капиталистуудын хөдөлгөөн өрнөж, уулзалтыг тасалдуулахыг оролдож байна.

Хамбург хотод 15,000 орчим цагдаа ажиллаж, эсэргүүцэл тэмцлийг тогтоон барьж байгаа юм. Тэдний дунд бас хэт зүүний үзэлтнүүд жагсаж байна. Эсэргүүцэгчид гудамжинд машин шатааж, банкнуудын цонхыг хагалж, дэлгүүр худалдааны газрыг бусниулсны дараа цагдаа нар эмх журам тогтоожээ. Хоёр өдрийн тэмцлийн дараа 197 цагдаа гэмтэж, 19 хүнийг баривчилсан байна.

Жагсагчдын ихэнх нь тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж байсан бол цөөнх хэсэг нь эмх замбараагүй байдал үүсгэжээ. Тэд Монголын консулын газрын цонхыг хагалж, уулзалтад оролцож байгаа Канадын төлөөлөгчдийн машины дугуйг хагалсан байна.

Мөн АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампын буусан зочид буудлыг жагсагчид бүсэлснээс тэр өчигдөр зарим арга хэмжээнд оролцож чадаагүй гэнэ.

Хоёр өдөр үргэлжлэх Их 20-ын дээд хэмжээний уулзалт өнөөдөр буюу Бямба гарагт өндөрлөх юм.

 

Эх сурвалж: Reuters, Time