Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулга: Бид МАН-ыг УИХ, ЗГ-тай нь шахаж ард түмнийхээ талд ашигтай олон шийдвэрүүдийг гаргалаа

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 1,655 хэсэг дэх санал авах байранд очиж саналаа өглөө.
 
Саналаа өгсний дараа Х.Баттулга "Дахин санал хураалт явагдаж байна. Зургаадугаар сарын 6-наас сонгуулийн сурталчилгааны ажил эхэлсэн. Одоогийн байдлаар сонгуулийн ирц муу байна. Тиймээс иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцож 51-ээс дээш хувьд хүргэхийг уриалж байна.

Сүүлийн 7 хоногт олны хүч оломгүй далай гэдгийг бид нотолсон. Бид 65 гишүүнтэй МАН-ыг УИХ, Засгийн газартай нь шахаж ард түмнийхээ талд ашигтай олон шийдвэрүүдийг гаргалаа.

Жишээ нь, хүүхдийн мөнгө, тэтгэврийн нас, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь гэх мэт. 

Хэрвээ бид олуулаа нийлж Засгийн Газрыг шахаж чадвал ард түмэндээ зориулсан ийм олон эерэг саналуудыг гаргаж болохыг нотлон харуулсан хоёр дахь шатны сонгууль боллоо гэж онцолмоор байна" гэв.

Фото

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг