Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

2019 оноос Volvo компанийн бүх машин цахилгаан хөдөлгүүртэй болно гэлээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 7 сарын 6
IKON.MN
Зураг зураг

Дотоод шаталтын хөдөлгүүрийн ирээдүй улам бүрхэг болсоор байна. Өчигдөр Volvo компани 2019 оноос эхлэн уламжлалт хөдөлгүүртэй машин үйлдвэрлэхгүй болсноо зарлажээ.

Хятадын Geely компани эзэмших болсон Шведийн автомашин үйлдвэрлэгч мэдэгдэлдээ 2019-2021 оны хооронд бүрэн цахилгаан хөдөлгүүртэй таван автомашины загвар шинээр гаргахаас гурав нь Volvo брэнд, хоёр нь Polestar брэндийн дор гарна гэжээ. Polestar нь тэдний перформанс ангиллын машины шинэ брэнд юм.

Үүнээс гадна бусад бүх машинууд нь hybrid хөдөлгүүртэй болж “Volvo-гийн машинууд бүгд цахилгаан хөдөлгүүртэй болно” гэж мэдэгдэлдээ дурджээ.

Volvo компанийн мэдэгдэл уламжлалт автомашин үйлдвэрлэгчдээс гарсан хамгийн амбицтай төлөвлөгөөний нэгэнд тооцогдож байна.

Гэхдээ тэдний хэн нь ч уламжлалт хөдөлгүүрийг жагсаалтаас бүрэн гаргана гэж амлаагүй юм. Герман улс 2030 оноос шатахуунаар ажилладаг автомашиныг гудамжинд явахыг хориглохоор болсон.

Швед улс 2045 онд ямар ч хүлэмжийн хий үйлдвэрлэдэггүй орон болох зорилт тавьсан юм.

Volvo-гийн эзэн Geely компанийн эх орон Хятадад цахилгаан автомашины борлуулалт АНУ-ынхаас хоёр дахин илүү байгаа нь ийм төлөвлөгөө боловсруулахад хүргэсэн байх магадлалтай байна.

Цахилгаан хөдөлгүүртэй машины томоохон үйлдвэрлэгч Тесла маргааш буюу Баасан гарагт анхны масс зах зээлд зориулсан Model 3 загварын үйлдвэрлэлээ эхлэх гэж байгаа. Ийнхүү дотоод шаталтын хөдөлгүүрийн эрин үе өндөрлөх тийшээ хандаж байна.

 

Эх сурвалж: Quartz