2017/07/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,422.49₮
B30
УЛААНБААТАР
23°
|
12°
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
B47
УЛААНБААТАР
26°
|
11°
14:00
S45
22°
15:00
S45
23°
16:00
S45
23°
17:00
S45
23°
18:00
S102
23°
19:00
S44
22°
20:00
S32
21°
21:00
S32
18°
22:00
S32
17°
23:00
S44
16°
00:00
S44
14°
01:00
S102
13°

Ирэх Баасан гарагт цахилгаан хөдөлгүүртэй автомашины хувьсгал эхэлнэ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 7 сарын 4
IKON.MN

Цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэгч Тесла компани масс зах зээлд зориулсан анхны бүтээгдэхүүн болох Model 3 загвараа ирэх Баасан (долдугаар сарын 7) гарагаас үйлдвэрлэж эхлэхээ зарлажээ.

Энэ өдрөөс эхлэх үйлдвэрлэл эрчимжсээр ирэх арванхоёрдугаар сард сар бүр 20,000 автомашин гаргах чадалтай болох гэнэ. Ингэснээр 2018 онд нийтдээ 500,000 автомашин үйлдвэрлэж гаргах юм.

Model 3 загварын урьдчилсан захиалгыг бүр ноднин жилээс эхэлсэн ба одоогоор 400,000 хүний захиалга аваад байгаа гэж шинжээчид үзэж байна. Харьцуулбал Форд компани одоо сард хамгийн багадаа 200,000 машин борлуулдаг юм.

Model 3-ийн суурь үнэ $35,000-аас эхэлж байгаа. Хэрвээ Autopilot буюу автомат жолоодлогын систем нэмбэл үүнээс илүү үнэтэй болно. Гэхдээ цахилгаан машин худалдан авч байгаагийнхаа төлөө Америкчууд $7,500-ын хөнгөлөлт засгийн газраасаа эдлэх ажээ. Муж улс тус бүр мөн урамшууллын бодлоготой.

Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск өрх бүрийг нарны эрчим хүч хэрэглэдэг, гараашдаа цахилгаан машинтай болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгвэл Model 3 загварын үйлдвэрлэл энэхүү амбицтай төлөвлөгөөнд хүрэх нэг том алхам болох юм.

 

Эх сурвалж: Quartz

 

x