Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Касперский програмын эх кодоо АНУ-д шалгуулахад бэлэн гэлээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 7 сарын 3
IKON.MN
Зураг зураг

Оросын кибер аюулгүй байдлын Касперский Лаб компанийн тэргүүн Америкчуудын сэжгийг арилгахын тулд өөрийн бүтээгдэхүүний эх кодыг Вашингтоны эрх баригчдад дэлгэж үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.

Өчигдөр буюу Ням гарагт Associated Press агентлагт өгсөн ярилцлагадаа Евгений Касперский “Хэрвээ АНУ-д хэрэгтэй бол бид эх кодоо дэлгэж үзүүлэхэд бэлэн” гэсэн байна.

Саяхан АНУ-ын Конгресс дээр энэ тухай асуудал яригдсан юм. Касперский асуудал сөхөгдөхөөс өмнө бүтээгдэхүүнүүдээ шалгуулах, өөрийн зарим судалгааны материалуудаа Вашингтонд илгээхэд бэлэн байснаа нэмж хэлжээ. Оросын армид ажилладаг байсан, Москвад амьдардаг, Оросын баячуудын нэг болох Касперскийг Оросын засгийн газрын төлөө үйлчилдэг гэх яриа байнга гардаг юм.

Тэр ийм сэжиг тааврыг “Хүйтэн дайны үеэс улбаатай өвчин” гэж няцаадаг.

Саяхан Америкийн хэвлэлүүдэд Оросын тагнуулынхан Касперскийн бүтээгдэхүүнүүдийг ашиглан тагнаж чагнах, АНУ-ын албаны сүлжээ рүү нэвтрэх ажиллагаа явуулж байж магадгүй гэсэн яриа албаныхны дунд гараад байгааг мэдээлжээ.

Касперский өөрийнх нь компани зөвхөн хамгаалах програм зохион бүтээдэг гээд харин Оросоос өөр орны эрх баригчид янз бүрийн халдлагын санал тавьж байсныг хүлээн зөвшөөрсөн байна. Тэр “Ийм яриа гарахад би шууд татгалздаг. Бүр ярихыг ч хүсдэггүй” гэжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty