Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ганбаатар: Цагаан сонгуулийн хувьсгалыг эхлүүлэхийг уриалж байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/691107787741459/
"МАНАН-д хатуу анхааруулж хэлье. Монголын ард түмнийг дахиж битгий басаарай"

С.Ганбаатар "МАХН-аас 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар би мэдэгдлээ хүргүүлж байна. Энэ сонгуульд улс орныхоо хувь заяаны төлөө сонголтоо хийсэн. Харамсалтай МАНАН иргэдийн сонголтыг луйвардлаа.

Сонгогч олон түмэндээ баярлалаа гэдгээ юун түрүүнд илэрхийлье. Энэ бол олон Монголчуудын олон жил хүсч хүлээж байсан зүйл.

МАНАН төрийн дээд эрх мэдлийг барих Монголчуудын сонголтыг луйвардаж төрийн дээр сандаалсаар л байсан. Шударга бусаар төрийн эрхийг булааж авч байгаа явдалтай эвлэрч болохгүй. Хоёр нэр дэвшигч хандив цуглуулах шаардлага байхгүй. Урьдчилаад ард түмнээс идчихсэн болохоор шаардлагагүй.

Бид цагаан сонгууль, шударга сонгууль хийсэн. Хулгай хийх бол муухай. Хулгайч байн байн хулгай хийгээд гаршаад байвал хулгайд юмаа алдаж байгаа хүн муу байна гэсэн үг.

Сонгуулийн хамгийн сайн тал нь хулгайчдын хулгай хийх арга ил боллоо.

Саяны сонгуульд ямар нэгэн булхай байгаа эсэхийг мэдэхийн тулд дахин санал хураалт явуулах ёстой. СЕХ эрх  баригчдын гар хөл болсон.

Маргаантай байгаа хэсгүүдэд дахин санал хураалт явуулахыг шаардаж байна.

Хэрэв СЕХ хоёр дахь шатны сонголт явуулахаар улайран зүтгэвэл шударга байдлыг хүсэгчид иргэд аль ч нэр дэвшигчийг дэмжихгүй.

Саналын хуудсыг цагаан хэвээр нь уншуулахыг уриалж байна.

Сонгуульд сайн хүн оролцохгүй бол муу хүмүүс оролцож биднийг зовоосоор байх болно. Хар харыг хараар зайлуулдаг юм.

Цагаан сонгуулийн хувьсгалыг эхлүүлэхийг уриалж байна. Ингэвэл Монголын улс төрд үүр цайна.

Үүнийг олон олон сонгогчдодоо уриалж байна. МАНАН-д хатуу анхааруулж хэлье. Монголын ард түмнийг дахиж битгий басаарай. Иргэдийн таван арван төгрөгөөр худалдаж авна гэдэг басамжлалаа зогсоо" гэв.

"Дахин сонгууль болвол МАХН-ын удирдлагууд нэр дэвшигчээ тодруулна"
 
Гэрэл зургийг mpa.mn

Асуулт хариулт:

- Н.Энхбаяр даргыг дахин дэвшүүлэх гээд байна гэсэн яриа гарсан. Үүнд тайлбар өгөөч?

МАХН-ын Н.Энхбаяр энэ сонгуульд аль хэдийнээ ялчихсан. Үүнийг тэвчиж чадахгүй төрийн хулгайч нар СЕХ дээр урьдчилсан сонгууль явуулж хассан.

Дахин сонгууль болвол МАХН-ын удирдлагууд нэр дэвшигчээ тодруулна. Монголын сонгууль шударга байгаасай.

С.Ганбаатар "Маргаантай газрууд буюу 76 хэсэг дээр булхай хийсэн нь тогтоогдсон. Ард түмний 100 орчим саналыг тэд луйвардсан. Энэ талаарх баримтыг СЕХ-д албан бичгээр хүргүүлсэн" гэлээ. 

"Хуульд сонгогч хэнийг ч дэмжээгүй бол сонгогчийн саналын хуудсыг хүчинтэйд тооцно"

МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга "Сонгуулийн тухай хуулийн 97.9, 97.2 дээр байгаа эрхээ эдлэхийг иргэддээ уриалж байна.

Хуульд сонгогч хэнийг ч дэмжээгүй бол сонгогчийн саналын хуудсыг хүчинтэйд тооцно. Үүнийг ард түмэн зөвөөр ойлгоосой.

Хоёр нэр дэвшигчдийн алийг ч сонгохгүй байхыг уриалъя" гэв.