Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

“Канадын өдөр” Чойжин ламын сүм музейд болно

С.Бадрал, iKon.mn
2017 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Жил бүрийн 7 дугаар сарын 1-ний өдөр тохиодог Канад Улсын үндэсний баяр “Канадын Өдрийг” Монгол Улсад суугаа Канад Улсын Элчин сайдын яамнаас зохион байгуулах гэж байна. Өдөрлөг 2017 оны зургаадугаар сарын 30-ны 13:00 цагт Чойжин ламын сүм музейд болох аж.

Энэ жил Канад Улс тунхагласны 150 жилийн ой тохиож байгаагаараа онцлог.

Ойн баярын арга хэмжээнд тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Эд Жэйгэр оролцож үг хэлнэ. Тэрээр Канад Улсын Засгийн газраас саяхан баталсан Олон улсын тусламжийн феминист бодлогын талаар, Канад Улс дэлхий дахинд энх тайвныг сахин хамгаалах, ардчиллыг бэхжүүлэх, дундаж давхаргын үнэт зүйлсийг дэмжих зэрэг асуудлаар олон улсын хамтын нийгэмлэгтэй тогтвортой хамтран ажиллаж ирсэн талаар танилцуулах юм.

Канад Улс нь Монгол Улстай 1973 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 1990-ээд онд Монгол оронд өрнөсөн ардчилал, шинэчлэлийг тууштай дэмжиж ирсэн орнуудын нэг юм.

Канад Улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг Канад сангийн орон нутгийн санаачилга хөтөлбөр нь Монгол Улсад 1997 оноос хэрэгжиж байгаа бөгөөд Монголын эдийн засаг, соёл, нийгмийн хөгжилд 6 сая гаруй канад доллартай тэнцэх буцалтгүй тусламжийг үзүүлжээ.

 

Эх сурвалж: Монгол Улсад суугаа Канад Улсын Элчин сайдын яам