Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын нийгмийг цочроосон “бүлэг гар хангалгын хэрэг”

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Дэжеон хотын дунд сургуульд гарсан нэгэн хэрэг нийгмийг цочроогоод байна.

Тус хотын нэгэн дунд сургуулийн 12-13 насны есөн сурагч хөвгүүн хичээлийн цагаар эмэгтэй багшийнхаа өмнө зэрэг гар хангалга хийсэн хэрэг гарчээ. Уг хэрэг зургаадугаар сарын 21­-нд гарсан байна.

Багш тэр даруй ангиас гарч, сургуулийн захиргаанд мэдэгдэж, сургуулийн захиргаа Дэжеон хотын Боловсролын газарт мэдээлжээ.

Боловсролын газар тус сургуулийн сурагчдаас судалгаа авахад дээрх хэрэг нь анхны тохиолдол биш болохыг мэдсэн байна. Тиймээс сургуулийн бүх сурагчдыг хамарсан шалгалт явуулахаар албаныхан төлөвлөөд байгаа гэнэ.

Сургуулийн захиргаа сурагчдыг хэрхэн шийтгэх асуудлыг шийдэх комисс байгуулсан байна. Багш эмэгтэйг тус ангид хичээл заахыг нь болиулах арга хэмжээ авсан гэнэ.

Өмнөд Солонгосын иргэд уг хэргийг жигшин зэвүүцэж байгаагаа сошиал сүлжээнд илэрхийлж, хэрэг тарьсан сурагчдыг сургуулиас хөөхийг шаардаж байгаа юм. Харин сүүлд авсан мэдээллээр сургуулийн захиргаа тэдгээр хөвгүүдэд таван өдрийн бэлгийн боловсролын хичээл заах шийдвэр гаргаад хэргийг хаасан гэнэ.

 

Эх сурвалж: Yonhap News