Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Зарим аймгийн наадам тэмдэглэх хугацааг өөрчиллөө

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн шийдвэрээр тухайн аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн хүсэлтийг харгалзан нэр бүхий аймгуудын баяр наадмын товыг өөрчиллөө. Тухайлбал :

  • Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг хамтатгаж, Баянхонгор аймгийн наадмыг долоодугаар сарын 21-22-нд,
  • Зарим суманд шүлхий өвчин гарсан, нийт нутгаар нь гантай  байгааг харгалзан Дорноговь аймгийн наадмыг долоодугаар сарын 28-9-нд,
  • Зүүн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд зохион байгуулахаар боллоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалт болох 2017 оны долоодугаар сарын 7-ны өдөр орон нутагтаа аймаг, сумын наадам хийхгүй байхыг аймгуудын Засаг дарга нарт үүрэг болголоо.