Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Захиргааны хэргийн шүүх “Бүрэн цутгамал” ХХК-ийн гомдлыг үндэслэлгүй гэж үзжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

“Бүрэн цутгамал” ХХК –аас өнөөдөр 11:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд жагсаал хийхээр зарлаад байсан юм.

“Бүрэн цутгамал” ХХК  нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж ийнхүү жагсаж байгаа аж. Тодруулбал, тус компани “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг хаяж явсан ч өөрсдийн буруутай үйл ажиллагааг хацаалахын тулд шүүхэд гомдол гаргажээ.

Харин Захиргааны хэргийн шүүх энэ асуудлыг хянан хэлэлцэж “Бүрэн цутгамал” ХХК  -ийн гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн байна.

Энэ талаар “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжингаас тодруулахад ““Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр нь ажлын хөлсөө урьдчилж авчихаад барилгын ажлаа хаяж явсан учраас бид шүүхэд хандсан.

Гэвч Б.Батдэлгэр нь шүүхээс эрэн сурвалжлуулах, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулах зэргээр шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсаар байна.

Түүнээс гадна шүүхийн шийдвэрт нөлөөлөхийн тулд сүүлийн үед жагсаал, цуглаан зохион байгуулж,  хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр хүндэд байнга халдаж байгаад гомдолтой байна” гэсэн тайлбарыг өглөө. 

Үүнээс үзвэл барилгын компаниудыг бусдыг хохироочихоод өөрсдөө хохирогчийн дүрд орж улмаар шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг оролдох тохиолдол гарах болсныг холбогдох хуулийн байгууллага, бодлого тодорхойлогчид анхаарах хэрэгтэй болжээ.  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.