Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Төрийн Департаментаас эрхлэн гаргадаг “2017 оны Хөрөнгө Оруулалтын Орчны Тухай Мэдэгдэл”-ийг танилцууллаа

ikon.mn
2017 оны 6 сарын 28
iKon.MN

2017 оны 6-р сарын 28-ны Лхагва гарагт Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) нь 6-р сарын уулзалтаа “Монгол Улсын Хөрөнгө Оруулалтын Орчин 2017 ба Цаашдын Төлөв” сэдвийн хүрээнд Монгол Улсад АНУ-аас суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт болон АмЧам Монголын ТУЗ-ийн дарга Жеймс Лиоттагийн хамт Шангри-Ла зочид буудалд зохион байгууллаа.

 

Энэхүү уулзалтанд АНУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах Зөвлөлийн төлөөлөл мөн АмЧамын гишүүдийн гүйцэтгэх удирдлагууд болон Монголын тэргүүлэх бизнес эрхлэгчид оролцлоо. АНУ-ын Төрийн Департаментаас жил бүр эрхлэн гаргадаг Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны тухай дэлгэрэнгүй мэдээлэл, бэрхшээл болон шийдлүүдийг санал болгодог гол баримт бичиг болох “2017 оны Хөрөнгө Оруулалтын Орчны Тухай Мэдэгдэл”-ийг Элчин сайд хатагтай Галт АмЧамын гишүүдэд анхлан танилцууллаа.

Мөн АмЧамын ТУЗ-ийн дарга ноён Жеймс Лиотта саяхан болж өнгөрсөн АмЧамын Америк руу хийсэн бизнес айлчлалын тайлан, үр дүнг оролцогчдод танилцуулж уулзалтанд оролцогсод зочин илтгэгчдээс өөрсдийн сонирхсон олон төрлийн асуултууддаа хариулт авсан юм.

Монгол Улсад АНУ-аас суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт

АНУ-ын Төрийн Департаментийн “2017 оны Хөрөнгө Оруулалтын Орчны Тухай Мэдэгдэл”-ийг танилцуулж хэлсэн үгэндээ

“Ил тод, ойлгомжтой, тогтвортой хууль эрх зүйн орчин бий болгох нь Монгол Улс хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөх чадвартай улс орон болгохын тулд хийх хамгийн чухал эхний алхам байх юм” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

АмЧам Монголын ТУЗ-ийн дарга ноён Жеймс Лиотта

АмЧамын хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй бизнес айлчлалын үр дүнг танилцуулан хэлсэн үгэндээ

“АмЧамын Бизнес айлчлалд идэвхитэйгээр оролцож амжилттай болгож чадсан айлчлалын нийт бүрэлдэхүүндээ талархаж байна. Та бүхний оролцоотойгоор бид Монгол Улс зөв чиглэлдээ явж эхэллээ гэсэн чухал санааг Вашингтонд хүргэж чадлаа.
Одоо бид хамтдаа АНУ-ын Засгийн газар болон хувийн хэвшлийнхний санаа бодлыг Монгол Улсын Засгийн газарт хүргэж, хоёр улсын худалдааны харилцааг цаашид улам өргөжүүлж, худалдаа бизнесийн чиглэлд илүү амжилтыг бий болгохын төлөө ажиллах болно” гэсэн юм.

АмЧамын Монголын тухай


АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.