Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс Азид хамгийн том байлдааны хөлгийг ажилд орууллаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Тэнгисийн зэвсэгт хүчээ шинэчлэх, орчин үеийн түвшинд хүргэх бодлогын хүрээнд Хятад улс өнөөдөр Азийн хамгийн том байлдааны хөлгийг бүтээснээ ажилд орууллаа.

10,000 тонн жинтэй, 055 төрлийн анхны хөлгийг Шанхайн Жяннань хөлөг онгоцны үйлдвэрт бүтээсэн ба агаараас хамгаалах, пуужингаас хамгаалах, далайгаас хамгаалах, шумбагчаас хамгаалах зэвсгээр өвч тоноглогдсон ажээ.

Нээлтийн үеэр Хятадын Цэргийн Төв Комиссийн гишүүн Жан Ёшиа шинэ хөлгийг “орчин үеийн хүчирхэг далайн флоттой болох Хятад улсын мөрөөдөлд хүрэх чухал алхам” гэсэн байна. Шинэ хөлөг нь өнөөдрийн АНУ-ын тэнгисийн хүчний гол зэвсэг болох 8,000-10,000 тонны Arleigh Burke ангиллын хөлөгтэй нэг түвшнийхэд тооцогдож байгаа юм.

Үүнээс өмнө Хятадын армийн хамгийн том хөлөг нь 7,500 тонны 052D ангиллын хөлөг байжээ. Шинэ хөлгийн ажиллагааг бүрэн шалгаж үзсэний дараа ирэх оноос ашиглаж эхэлнэ.

 

 

Эх сурвалж: South China Morning Post