Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Сүү бонд” Монголын хөрөнгийн биржээр маргаашаас арилжаалагдана

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Сүү бонд” Монголын хөрөнгийн биржээр маргаашаас олон нийтэд нээлттэйгээр арилжаалагдана.

 Үүнтэй холбогдуулж Санхүүгийн зохицуулах хороо болон “Сүү” ХК-ийн удирдлагууд “Сүү бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааг өнөөдөр нээж цан цохилоо. 

 “СҮҮ БОНД”-ыг  нээлттэй арилжаалахыг 2017 оны 06-р сарын 22-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл олгосон билээ. 

Монгол Улсын ууган үйлдвэр “Сүү” ХК-ийн хувьцаагаар баталгаажсан 6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий, 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нэг жилийн хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй, хугацааны эцэст нэрлэсэн үнийг хүүгийн хамтаар эргэн төлөх юм. 

Бондын үндсэн андеррайтераар “Голомт Капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Тэнгэр Капитал ҮЦК” ХХК, “Ард Капитал Групп ҮЦК” ХХК нар ажиллаж байна.

Үнэт цаасны захиалгыг маргааш хүртэл авч анхдагч зах зээлийн арилжааг явуулах аж.

Фото сурвалжилга:

Гэрэл зургийг mpa.mn

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг