Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Миранда Керр төсвөөс хулгайлсан мөнгөөр авсан $8.1 саяын үнэт эдлэлийг буцаан өгчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Төсвөөс хулгайлсан мөнгөөр худалдан авч өөрт нь бэлэглэсэн гэх $8.1 саяын үнэт эдлэлийг Австралийн супермодел Миранда Керр АНУ-ын эрх баригчдад хүлээлгэн өгчээ.

Үнэт эдлэлийн дотор 8.8 каратын алмааз эрдэнийн зүүлт байсан нь дангаараа $3.8 саяын үнэтэй гэнэ. Керр эдгээр эд зүйлсээ АНУ-ын хууль зүйн департментэд Баасан гарагт гардуулж өгсөн байна.

2014 онд түүнтэй нэг жил орчим хугацаанд дотносож байсан Малайзийн санхүүч Жо Лоу эдгээрийг бэлэглэж байжээ.

Миранда Керр саяхан Snapchat сүлжээний уусгэн байгуулагч Эван Спигелтэй гэрлэсэн.

Малайзийн баян засгийн газрынхаа 1Malaysia Development Berhad (1MDB) сангаас их хэмжээний мөнгө завшсанд сэжиглэгдэн шалгагдаж байгаа юм.

Малайзийн хөгжлийн сан 1MDB-ээс нийт $4.5 тэрбумыг хулгайлахад ерөнхий сайд Нажиб Разакийг оролцсон хэмээн сэжиглэж байгаа. Гэвч Нажиб Разак, Жо Лоу нарын хэн хэн нь өөрсдийгөө буруугүй гэж мэдүүлж байгаа юм.

Жо Лоугаас бэлгэнд авсан гэх эд зүйлсийг Америкийн одууд буцаасаар байна. Керрээс өмнө Леонардо Ди Каприо $3.2 саяын Пикассогийн уран зураг, $9 саяын Жан Мишел Баскуагийн цуглуулгаас татгалзсан юм. Эдгээрийг Жо Лоу түүнд бэлэглэж байжээ.

Ди Каприогийн гол дүрд нь тоглосон “Уолстритийн чоно” бүтээлийг ч Нажиб Разакийн хүү Риза Азиз санхүүжүүлсэн тул зохиогчийн эрхийг нь хураагаад байна. Одоо хуулийнхан Лоугийн эзэмшилд байгаа $1.7 тэрбумын хөрөнгийг эрэн сурвалжилж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Mashable