Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Шатдаг" Galaxy Note 7 утсаа Самсунг шинэ нэрээр зах зээлд гаргахаар болжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 6 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Ноднин жил гал гардаг гэх дуулианд өртөж, эргүүлэн татсан Galaxy Note 7 гар утаснуудаа Самсунг компани засварлан шинэчлээд зах зээлд дахин гаргах гэж байгаа гэнэ.

Дотоод эд ангийг нь сольж, аюулгүй болгосон утаснууд ирэх сарын 7-нд худалдаанд гарахдаа Galaxy Note 7 FE гэсэн нэртэй байх тухай эх сурвалжууд мэдээлжээ. FE гэдэг нь “Fandom Edition” буюу фэнүүдэд зориулсан хувилбар гэсэн утгатай гэнэ.

Эхний ээлжинд Өмнөд Солонгосын зах зээлд 400,000 засварласан утас гаргах бол дараа нь бусад улс орнуудын зах зээлд аажмаар гаргах тухай ойрын эх сурвалж мэдээлжээ.

Үнийн хувьд Өмнөд Солонгост гарах нь 700,000 вон ($616) байх бөгөөд бусад зах зээлд гарахдаа нөхцлөөсөө шалтгаалан хэлбэлзэх гэнэ.

Өнгөрсөн онд Самсунг нийтдээ 3 сая орчим Galaxy Note 7 утсыг эргүүлэн татсан нь тус компанид $5 тэрбумын хохирол учруулсан юм. Гэвч эргүүлэн татсан олон тооны гар утсаа хэрхэн ашиглах нь тодорхойгүй байв.

2016 онд “Galaxy Note 7”-ийн гамшгаас болоод борлуулалт нь унасан Самсунг 2017 оны эхний хагаст Galaxy S8 шинэ загварынхаа тусламжтай эргэн өндийж чаджээ.

 

Эх сурвалж: The Wall Street Journal