Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Гангийн нөхцөл байдлыг ХИЙМЭЛ ДАГУУЛААС хараарай

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн MODIS хиймэл дагуулаас гангийн нөхцөл байдлыг харуулсан зургууд гаргажээ. 2017 оны зургаадугаар сарын байдлаар нутгийн төв хэсэгт хүчтэй гантай байна. 

Хэдийгээр улсын хэмжээнд тархац нь бага ч төвийн хэсэгт гангийн нөхцөл байдал нэлээн хүндэрчээ. Учир нь олон улсын үзүүлэлтээр гангийн нөхцөл байдлыг 1-5 баллаар хэмждэг байна. Энэ жилийн хувьд төвийн болон зүүн хэсгийн нутгаар 5 балл руу ойртсон буюу хүчтэй гантай байгаа ажээ. Энэ нь ургамал ногоо бараг ургаагүй, газар маш их хуурайшилттай гэсэн үг юм байна.  

Ган гэдэг нь агаарын болон хөрсний чийг багассаны улмаас үр тарианы ургац алдах, малын бэлчээр хомсдон хүндрэл учрах явцыг хэлдэг. Ингээд гангийн нөхцөл байдлын зургуудыг өнгөрсөн хоёр жилийнхтэй харьцуулан харцгаая. 

ЗУРАГ 1: 2017 оны зургаадугаар сарын 10-20-нд
 

Үүнийг өнгөрсөн хоёр жилийнхтэй харьцуулж харъя. Хэдийгээр төвийн болон зүүн хэсгээр гантай байгаа ч улсын хэмжээнд өнгөрсөн хоёр жилийнхийг бодвол ногооны гарц сайн байгаа юм байна. 

 

ЗУРАГ 2: 2016 оны зургаадугаар сарын 11-21-нд
 

 

ЗУРАГ 3: 2015 оны зургаадугаар сарын 10-20-нд