Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Сонгуулийн үйл явцад хийсэн ажиглалт, мониторингийн үр дүнг танилцуулна

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Корпорэйт зочид буудалд

09:00 цагт Сангийн Яам, Монголбанк, СЗХ-ноос зохион байгуулж буй "Монгол улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр" сэдэвт хэлэлцүүлэг болно. 

МХБ-ийн байранд 

09:45 цагт “Сүү бонд” Монголын хөрөнгийн биржээр 2017 оны зургаадугаар сарын 29-ний өдөр олон нийтэд нээлттэйгээр арилжаалагдахтай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон “Сүү” ХК-ийн удирдлага нар “Сүү бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааны нээлтэнд оролцож, арилжааг нээх цан цохих үйл ажиллагаа болно.

Нээлттэй нийгэм форумд

11:00-12:00 цагт Сонгуулийн үйл явцад хийсэн ажиглалт, мониторингийн үр дүнг танилцуулна.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Түүхий барагшууныг хилээр гаргахыг хориглосоор байхад хууль бусаар, их хэмжээгээр гаргаж байгаа талаар Үндэсний үйлдвэрлэгчид мэдээлэл хийнэ. 

12:00 цагт Эрс шинэчлэл хөдөлгөөнөөс Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох ажиллагаатай холбоотой шаардлагыг СЕХ-д хүргүүлэх тухай мэдээлнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт  “Судалгаанаас нөлөөлөлд” зорилго дор ирэх сарын 05-09-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Анагаахын оюутны олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

11:30 цагт “Би чадна” олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авто аяллын талаар мэдээлнэ.

Гадаад Харилцааны Яаманд

13:20 цагт Италийн "Үнсгэлжин" дуурийн уран бүтээлчидтэй хийх хэвлэл бага хурал болно.