Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Онгоцны хөдөлгүүрт зоос шидсэнээс нислэг саатжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Шанхай хотын Пудон олон улсын нисэх буудлаас 150 зорчигчтой хөөрөх гэж байсан онгоц сонин тохиолдлоор саатжээ. Гуанжоу хот руу нисэх гэж байсан онгоцны хөдөлгүүр рүү нэгэн настай эмэгтэй зоос шидэж байгааг бусад зорчигчид хараад буудлын ажилтнуудад мэдээлсэн байна.

80 настай Чиу Му нэртэй эмэгтэй аз билэгдэн, онгоц нь эсэн мэнд зорьсон газартаа хүрэхийг ерөөж хэсэг зоосыг хөдөлгүүр рүү шидсэн гэнэ.

Гэвч тэрээр шидсэн зоос нь хөдөлгүүрийн голд татагдан орвол ямар аюул тохиолдохыг мэдээгүй байна. Энэ явдлаас болоод нислэг таван цагаар саатаж, цагдаа, нисэх буудлын ажилтнууд зооснуудыг хайх ажил гүйцэтгэжээ. Тэд нийтдээ есөн зоос хөдөлгүүр дотор болон, хөдөлгүүрийн ойр орчноос олжээ.

 

Түүнтэй хамт явсан гэр бүлийнхнийг нь цагдаа саатуулсан байна. Эмэгтэй нь эрүүл мэнд, сэтгэцийн хувьд эрүүл бөгөөд зөвхөн мухар сүсгийн улмаас ийм үйлдэл хийсэн бололтой. Хэдийгээр хохирол учруулаагүй ч түүнд торгууль ноогдуулж, тав хоног баривчлах шийтгэл оногдуулах байх гэж нисэх буудлын аюулгүй байдлын албаны хүн мэдээлжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post