Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Компьютерийн “Петя” вирус дэлхий даяар тархлаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт “Petya” (Петя) нэртэй мэдээлэл барьцаалагч вирус дэлхий даяар тархжээ.

Украинаас анх эхэлсэн гэж байгаа уг вирус нь Оросын Роснефт, АНУ-ын эмийн бүтээгдэхүүний Merck, олон улсын эрчим хүч, тээврийн Maersk, Британий сурталчилгаа, PR-ийн WPP зэрэг томоохон компаниудын компьютерийн системд халдаж, мэдээллийг нь барьцаалсан байна.

Халдсан вирус нь биткоиноор $300 төлж байж компьютерийн мэдээллээ олж авахыг шаарддаг гэнэ. Өнгөрсөн тавдугаар сард үүнтэй төстэй WannaCry вирус дэлхий даяар тархаж, 200,000 орчим компьютерт халдсан юм.

WannaCry нь NSA (Америкийн Үндэсний Аюулгүй байдлын Агентлаг)-ийн ашигладаг байсан системийн цоорхойгоор халддаг байв. Тэгвэл мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн Эдуард Сноуден "Petya" вирусыг мөн NSA-ийн компьютерт нэвтрэх аргыг ашиглан тархаж байгаа гэж дүгнэжээ.

Одоогоор “Петя” вирусыг тараасан этгээдийн талаар мэдээлэл илрээгүй байна.

 

Эх сурвалж: Russia Today