Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Төв аймагт гемодиализийн эмчилгээ хийдэг боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Төв аймгийн Эрүүл мэндийн төв нь удаан хугацааны эмчилгээ шаардагддаг гемодиализ эмчилгээг хийдэг боллоо.

Ингэснээр аймгийн хэмжээнд хяналтад байдаг 120 орчим хүн, үүнээс гемодиализ эмчилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай 48 хүн хүлээгдэл, чирэгдэлгүйгээр нутагтаа уг тусламж, үйлчилгээг авдаг болж байгаа юм.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг  “Төв аймагт бөөрний дутагдалтай иргэдэд зориулсан гемодиализийн тусламж үзүүлэх тасаг нээлтээ хийснээр 21 аймгаас 20 аймаг нь гемодиалезийн тасагтай боллоо. Одоо 177 төр болон хувийн хэвшлийн аппаратад 580 гаруй иргэд тусламж үйлчилгээг авч амьдарлын чанараа сайжруулж байгаад нь сэтгэл өндөр байна.

Цаашид ард иргэдээ өвчилсөн хойно нь эмчлэх биш өвчлөхөөс нь өмнө сэргийлдэг тогтолцоог бий болгох, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллах болно” гэв.

 

Эх сурвалж: ЭМЯ