Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

iOS 11-ийн туршилтын хувилбарыг суулгах боломжтой боллоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 6 сарын 27
IKON.MN
Зураг зураг

Apple компани өнөөдрөөс эхлэн iPhone, iPad хэрэглэгчиддээ ирэх намар зах зээлд гарах iOS мобайл үйлдлийн системийнхээ 11 дэх хувилбарыг туршиж үзэх боломжийг нээж байна.

Туршилтын хувилбарыг Apple компанийн вэбсайтаас татах юм. Энэ сарын эхээр болсон WWDC хөгжүүлэгчдийн арга хэмжээний үеэр iOS 11-ийг танилцуулж байв. Шинэ хувилбар нь стандарт боломжуудаа сайжруулснаас гадна iPad төхөөрөмжийг илүү хүчирхэг, ажлын машин болгоход чиглэгдсэн байна.

Мэдээж туршилтын хувилбар тул алдаа байх магадлал өндөр. Тиймээс Apple компани шинэ системийг суулгахаасаа өмнө одоогийн системээ бүхэлд нь компьютерт эсвэл iCloud дээр нөөцлөхийг зөвлөж байгаа. iOS 11-ийн эцсийн хувилбар нь ирэх есдүгээр сард шинэ iPhone гар утастай хамт зах зээлд хүрэх юм.

iOS 11-ийн шилдэг 25 боломж:

Эх сурвалж: The Verge