Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ганбаатарт холбогдох асуудлыг шүүхээс цагдаагийн байгууллагад ДАХИН буцаалаа

ikon.mn
2017 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар  тавдугаар сарын 23-ны өдөр гадаадын иргэнээс хандив авсан талаар цагдаагийн  байгууллага тогтоосон.

Уг хэргийг  Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  шийдвэрлүүлэхээр албан ёсоор шилжүүлсэн билээ. 

Харин Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 19 дүгээр захирамжаар С.Ганбаатарт холбогдох Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийг нэмж шалгуулах даалгавар өгч Цагдаагийн байгууллагад дахин буцаахаар шийдвэрлэсэн байна. 

Учир нь хэргийг дутуу шалгасан, шүүгчийн захирамжид дурьдсан асуудлуудыг нэмж шалгуулах шаардлагатай гэж үзжээ. 

Дээрх шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй ажээ. 

 

Эх сурвалж: БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.