Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Оросууд Евразийг бүхэлд нь давуулж пуужин харважээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Оросын шумбагч хөлөг Норвегийн ойролцоох Баренцийн тэнгисээс Алс Дорнодын Камчаткийн хойг хүртэл пуужин харваж амжилттай туршсан тухай ОХУ-ын батлан хамгаалахын яам өчигдөр мэдээлжээ.

Яамны мэдэгдэлд “Баренцийн тэнгис дэх Борей ангиллын стратегийн шумбагч хөлөг Юрий Долгорукий дээрээс тив хоорондын Булава баллистик пуужинг Камчатка дахь бай руу амжилттай харвалаа” гэсэн байна. Төлөвлөгөөний дагуу пуужинг усан доор байрлах шумбагч хөлгөөс харвасан гэжээ. Мөн төлөвлөсөн зайг амжилттай туулж, байгаа оносон тухай мэдээлсэн байна.

9,300 км зай туулах чадвартай Булава пуужин ОХУ-ын Азийн хэсгийг туулахын тулд 4,600 км замаар  аялсан гэнэ.

“Юрий Долгорукий” нь 2008 онд зэвсэглэлд шилжсэн, Оросын Хойд Тэнгисийн флотод багтдаг, Борей ангиллын дөрөв дэхь үеийн шумбагч хөлөг юм.

Нийтдээ 16 тив хоорондын баллистик Булава пуужин тээвэрлэх чадалтай уг шумбагч нь Оросын тэнгисийн хүчний цөмийн гол зэвсэг болох ирээдүйтэй гэгддэг. “Юрий Долгорукий” шумбагчаас гадна Орост ийм ангиллын өөр хоёр хөлөг байдаг. Мөн тавыг нэмж гаргахаар үйлдвэрлэж байгаа. 2020 онд ОХУ таван Борей ангиллын шумбагчтай болох зорилготой гэнэ.

 

Эх сурвалж: Russia Today