Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулийн ажиглалтын талаарх мэдээллийг маргааш 14:30 цагт хийнэ

Б.Ану
2017 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Маргааш буюу 6-р сарын 27-ны 14:30 цагт Холидэй Инн зочид буудал (Самбуугийн гудамж 24)-ын хурлын танхимд хэвлэлийн бага хурал болох талаар Сонгуулийн Ерөнхий Хороо мэдээллээ. 

Хэвлэлийн бага хуралд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) Тусгай зохицуулагч, богино хугацааны ажиглагчдын багийн удирдагч Гилиелмо Пики, Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Андрикиене, ЕАБХАБ-ын Парламентын ассемблейн төлөөлөгчдийн тэргүүн Ёориос Ваременос болон ЕАБХАБ-ын АИХЭГ-ын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, элчин сайд Гээрт-Хинрич Аренс нар оролцож сонгуулийн урьдчилсан үнэлэлт, дүгнэлтээр мэдээлэл хийнэ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.