Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Тахийн сүрэг бүл нэмжээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад 1968 онд Тахийн талд хамгийн сүүлийн тахь үзэгдсэнээс хойш устах аюулд өртөөд байсан. Тахийн сүрэг өдгөө Эх нутагтаа 3 байршилд дахин нутагшуулснаас хойш 600 гаруй тоо толгой болжээ.

2017 оны эхний хагас жилийн байдлаар Хустайн нуруу, Тахийн тал, Хомын талд 55 унагаар тахийн сүрэг бүл нэмээд байна.

Говийн Их Дархан Цаазат Газрын “Б” хэсэгт 2017 оны зургаадугаар сарын 20–нд Бүгд Найрамдах Чех улсын Праг хотын амьтны хүрээлэнгээс 4-н тахийг зургаа дахь жилдээ амжилттай тээвэрлэсэн байна.

Энэ удаагийн тээвэрлэлт нь “Тахь” эх нутагтаа ирсэнийн 25-н жилийн ойтой давхцаж байгаагаар онцлог байжээ. Тахийн тээвэрлэлтийн ажилд Праг хотын амьтаны хүрээлэнгийн захирал Мерослав Бобек орлогч захирал Яраслов Симак, Олон улсын Тахь Группын хүндэт ерөнхийлөгч Томас Фпистерер нар оролцсон аж.

 

Эх сурвалж: БОАЖЯ