Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Завьт эргүүлийн бүрэлдэхүүн гурван настай хүүхдийг голд урсаж байхад нь аварчээ

ikon.mn
2017 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Онцгой байдлын газраас голын усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул гол дагуу завьт эргүүл ажиллуулж байна. 

Нийслэлийн аврах анги 105-ийн завьт эргүүлийн бүрэлдэхүүн 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрхийн 20 дугаар хороонд Туул гол дагуу аялагчдад аюулгүй байдлаа хангах талаар сэрэмжлүүлж байхад гурван настай хүүхэд усанд хөл алдаж урсаж байсныг шуурхай ажиллаж уснаас аварч эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ. Тухайн үед эцэг эх нь голын эрэг дээр байсан ч хүүхдээ хараа хяналтгүй орхисны улмаас ийнхүү голын усанд осолдох гэж байжээ. 

Нийт эцэг эхчүүдэд бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хараа хяналттай байхыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой Байдлын Газар