Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа гэдэгт найдаж байна

Г.Номин, iKon.mn
2017 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морин цагт Орос III сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд тэргүүн хатагтайн хамт очиж саналаа өглөө.

Тэрбээр саналаа өгсний дараа  "Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа гэдэгт найдаж байна. 

Сонгууль зохион байгуулж байгаа СЕХ иргэдийнхээ саналаа өгөх боломжийг хангаж сайн ажиллана гэдэгт итгэж байна. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Сонгуулиа амжилттай хийгээд удахгүй улсын наадам маань болох гэж байна.

Бөхчүүд маань бяртай, морьд нь хурдтай, харваачид нь цэцтэй байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Төр улсын маань ажил урагштай, түмэн олны маань амьдрал амгалан, бүтээл нь улам арвин байх болтугай" гэлээ.

Фото

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.