Саналаа өгөхдөө та ямар бичиг баримттай очих вэ?
- Санал авах байранд очоод хурууны хээгээ даран өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчийн нэрийн жагсаалтын цахим хувилбартай таарч байгаа эсэхээ тулган шалгуулна.
- Сонгуулийн Хэсгийн хороодоос тараасан сонгогчийн үнэмлэхийг авч амжаагүй бол шаардлагагүй.
- Иргэний үнэмлэхээ хаяж гээсэн, сонгуулийн санал өгөх өдрөөс өмнө шинээр захиалж авах боломжгүйгээс шалтгаалан сонгуульд оролцох эсэхтээ эргэлзэж байгаа иргэд та бүхэн хурууны хээгээ уншуулаад саналаа өгөх боломжтой.