Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын дарга М.Энхболд гэргийн хамт саналаа өглөө

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын дарга, МАН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд гэр бүлийн хүний хамт 23 дугаар сургууль дээр байрлах хэсгийн хороон дээр очиж саналаа өглөө.

Тэрбээр саналаа өгснийхөө дараа “Би Монгол Улсын иргэний хувьд үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу сонгуульд оролцож саналаа өглөө. Энэ жилийн сонгууль улс орны эдийн засаг, нийгмийн хямралт байдлаас гарахад иргэддээ ээлтэй эдийн засаг хөгжлийг бий болгоход чухал нөлөө үзүүлнэ гэж би ойлгож байгаа. 
Монголчууд төрийнхөө сонгууль оролцох энэ өдрийг баярын өдөр гэж тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай.

 
Гэрэл зургийг mpa.mn

Мориныхоо дэлийг засч, шинэ дээлээ өмсөж, сонгуульд саналаа өгөхөөр явдаг төрийнхөө сонгуулийг хүндэтгэж оролцдог уламжлалтай ард түмэн. Би энэ удаагийн сонгуульд сонгогч иргэд олон түмэн сонгуульдаа идэвхтэй оролцоосой хэмээн уриалж байна. Энэ сонгууль эвтэй сайхан сонгууль болоосой гэж хүсэж байна. Энэ сонгуулийг зохион байгуулж байгаа 20 гаруй мянган төрийн албан хаагчдадаа сонгуулиа сайн зохион байгуулахыг хүсэж, ажлын амжилт ерөөе” гэв.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.