Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийг Британиас шилжүүлж авсны 20 жилийн ойд Ши Жиньпин оролцох гэж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Удахгүй тохиох БНХАУ-ын дарга Ши Жиньпиний түүхэн айлчлалд бэлдэж, Хонг Конгийн цагдаа улс төрийн агуулгатай уриа лоозон, зурагт хуудсуудыг хориглож эхэлжээ.

Ирэх долоо хоногийн Пүрэв гарагт эхлэх гурван өдрийн айлчлалын аюулгүй байдлыг хангахаар 9,000 орчим цагдаа ажиллаж, тус хотыг бараг гадаад ертөнцөөс таслах гэж байна.

1997 оны долдугаар сарын 1-нд Хонг Конгийг Их Британиас шилжүүлэн авч байсан юм. Энэ түүхэн үйл явдлын 20 жилийн ойд Ши Жиньпин оролцох ажээ. Гэвч жил бүрийн энэ өдөр олон нийтийг хамарсан тэмцэл өрнөдөг жишиг тогтоод байгаа.

Тиймээс айлчлалыг саад бэрхшээлгүй зохион байгуулахын тулд эх газраас Хонг Конгийн эрх баригчдыг нэлээд шахаж байгаа гэнэ. 2014 онд Хонг Конгод болсон ардчиллын төлөө тэмцлээс хойш эсэргүүцлийн ажиллагаанууд улам идэвхжээд байгаа юм.

Энэ удаагийн тэмцлийн билэгдэл нь шар өнгийн шүхэр барьсан Ши Жиньпиний зураг болжээ. Ноднин жил Хонг Конгийн захиргааны хоёр албан хаагч Бээжинд үнэнчээ илэрхийлэхээс татгалзсан тул Хятадын эрх баригчид албан тушаалаас нь түдгэлзүүлсэн юм. Энэ нь 1997 онд Хонг Конг Хятадын мэдэлд шилжсэнээс хойш анх удаа дотоод хэрэгт нь Бээжин гүнзгий оролцсон явдал болсон юм.

Хонг Конгийн тэмцэгчид 1997 онд амлаж байсан өргөн хэмжээний автономит эрхийг тус хотод эдлүүлэхгүй байна гэж эх газрын Хятадыг шүүмжилдэг ажээ.

 

Эх сурвалж: Independent