Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Камбожийн 50,000 иргэн Солонгост ажиллахаар өрсөлдөж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн Бямба, Ням гарагуудад Камбожийн нийслэл Пномпен хотод тус улсын иргэн 50,000 гаруй хүн солонгос хэлний шалгалт өгөн өрсөлдөцгөөж байна.

Тэднээс амжилттай үнэлгээ авсан хэсэг нь Өмнөд Солонгосын хөдөө аж ахуй, барилга, аж үйлдвэрлэлийн салбаруудад ажиллах боломж олж авах юм. Цалингийн хувьд сарын $1,000-$1,500 орчим байх ба энэ нь Камбожийн иргэдийн жилийн дундаж орлогоос ч өндөр болж байгаа гэнэ.

Өнгөрсөн онд Өмнөд Солонгост Камбожийн 46,000 иргэн ажиллаж байсны ихэнх нь энд таван жил амьдарч байгаа ажээ.

Мөн өнгөрсөн долоо хоногт Балбын 70,000 гаруй иргэн Өмнөд Солонгост ажиллах эрхийн төлөө хэлний мэдлэгээр өрсөлдсөн байна.

 

Эх сурвалж: Korea Times