Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Өнөөдрийн дуудлага худалдаагаар ХОЁР ГАЗАР зарагдлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа өнөөдөр Хангарди ордны 14 давхарт боллоо.

Дуудлага худалдаанд нийт зургаа санал ирснээс БГД-ын 20-р хороонд зарлагдсан 1 дүгээр байршилд 4 санал, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд зарлагдсан 4 дүгээр байршилд 2 санал тус тус ирүүлжээ.

Өнөөдрийн дуудлага худалдаагаар Хан-Уул, Баянгол дүүргийн газар зарагдлаа. Үүнд

  1. Хан-Уул дүүргийн 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд 5.25 га, Үйлчилгээтэй орон сууцны хорооллын зориулалттай газарт Говь Хангай мебель ХХК, Домогт угсаа ХХК-аас тус тус санал ирүүлсэн байна.  Домогт угсаа ХХК 480,606,848 төгрөгөөр үнийн саналыг өсгөн хэлж худалдаж авлаа.
  2. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжин барилгын материалын захын урд талд 0.047 га, Үйлчилгээний зориулалттай газарт иргэн Г.Батцэцэг, Г.Ганзул “ЗМЗ ХХК”, “Мөнгөн цахиурт ХХК” нарын иргэн хуулийн этгээдүүд санал ирүүлсэн бөгөөд “Мөнгөн цахиурт ХХК” 285,000,000 төгрөгөөр үнийн санал хэлснээр ялагч боллоо.

Нийслэлийн газрын албанаас Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 11.2-т заасны дагуу дуудлага худалдааны ялагчаар тодорсон Домогт угсаа ХХК, Мөнгөн цахиурт ХХК нартай “Газрын эрхийн дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ”-г байгууллаа.


.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг тус тус үндэслэн Нийслэлийн 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх зорилгоор НЗД-ын 2017 оны А/332 дугаар захирамж “дуудлага худалдаа зохион байгуулах тухай”, НЗД-ын 2017 оны А/455 дугаар захирамж “дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсгийг батлах” тухай захирамжийн дагуу дээрх худалдааг зохион байгуулжээ.

Гэрэл зургийг MPA.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг