Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Пак Гын Хэ нэртэй Өмнөд Солонгосын иргэд нэрээ солиулах нь нэмэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Авлигын хэрэгт холбогдож, албан тушаалаасаа огцорсон өмнөх ерөнхийлөгч Пак Гын Хэтэй ижил нэртэй хүмүүс нэрээ солиулах нь Өмнөд Солонгост нэмэгджээ.

Зөвхөн Сөүл хотод дээрх улс төрийн хямралын дараа 18 ижил нэртэнгүүд нэрээ солиулсан байна. Тэдний нэг болох иргэн Пак Гын Хэ “Чой Сүүн Силийн дуулианаас өмнө хүмүүс намайг ‘ерөнхийлөгчтэй адил нэртэй юм’, ‘ирээдүйд чи улс төрч болох байх’ зэргээр хэлдэг байсан бол одоо солихоос өөр аргагүй болсон” гэж Чосун Илбо сонинд ярьжээ.

Шүүх тэдгээр иргэдийн нэр солих хүсэлтийг ямар нэг эргэлзээгүй хүлээн авч байгаа гэнэ. Анх 2005 онд тус улсын дээд шүүх “татгалзах онцгой шалтгаан байхгүй бол хувь хүн өөрийн эрхийг хамгаалахын тулд нэрээ сольж болно” гэсэн тайлбар хийсний дараа иргэд нэрээ солих нь хялбар болсон юм байна.

“Нийгэмд ямар нэг сөрөг асуудал дэгдэх бүрт уг асуудалд холбогдсон хүнтэй ижил нэртэй хүмүүс нэрээ солиулах хүсэлт ирүүлэх нь нэмэгддэг” гэж шүүхийн ажилтан энэ үзэгдлийн талаар тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Korea Times