Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

60 сая төгрөгийн шагналын сантай уралдааны дүн гарлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 22
iKon.MN
 

"Камержуулалт" болзолт уралдааныг хоёр сарын хугацаанд зарлаж дүнгээ гаргалаа. Уралдааны шагналын сан 60,000,000 төгрөг байсан юм. 

15 хороо, 102 Сууц өмчлөгчдийн холбоо, 28 хөршийн хяналтын бүлэг, 108 иргэн уралдаанд идэвхтэй оролцож 534,431,328 төгрөгийн мөнгөн дүнтэй 2,211 камерыг шинээр суурилуулсан байна.

Уралдаанд идэвх санаачлагатай, бүтээлчээр оролцож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бодитой хувь нэмэр оруулсан шилдэг хороо, Сууц өмчлөгчдийн холбоо, хөршийн хяналтын бүлэг, Засаг дарга, иргэд, цагдаагийн алба хаагчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.

 

Шагналт байранд: /Шагналт байрыг эрэмбэлэв/

Хороо:

  1. Чингэлтэй дүүргийн 3-р хороо
  2. Баянзүрх дүүргийн 2-р хороо
  3. Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо

Сууц өмчлөгчдийн холбоо:

  1. "Баянмонгол" СӨХ
  2. "Хангай хотхон" СӨХ
  3. "Мянгат" СӨХ

Хөршийн хяналтын бүлэг:

  1. "Сайн хөрш" хөршийн хяналтын бүлэг
  2. "Хамтын хүч" хөршийн хяналтын бүлэг
  3. "Сонор" хөршийн хяналтын бүлэг

Тусгай байр

Иргэн:

  • Ч.Баясгалан
  • Ш.Отгонбаяр
  • Н.Базар
  • Г.Ганбаатар
 

Цагдаа:

  • Цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал
  • Цагдаагийн дэд хурандаа Р.Төмөрбаатар
  • Цагдаагийн дэслэгч Б.Түвшин-Эрдэнэ
  • Цагдаагийн дэслэгч Д.Жавхлантөгс

Засаг дарга:

  • Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга Г.Бадамгарав
  • Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав
  • Налайх дүүргийн 3 дугаар хорооны Засаг дарга Ч.Оргилмаа
  • Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга Б.Мөнхзул нар шалгарсан байна.

 

Нийслэл хотын орон сууц, гэр хорооллын гудамж, талбайг камержуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран зохион байгуулсан юм.