Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

МИАТ ХК Улаанбаатар-Бусаны чиглэлд анхны нислэгээ хийлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ХК БНСУ-ын Бусан хот руу анхны шууд нислэгээ хийлээ.

Өнөөдөр өглөө 06:05 цагт "Чингис хаан" Олон улсын нисэх буудлаас хөөрсөн Монгол Улсын гавьяат нисгэгч Д.Оюунболд даргатай "Боинг 737-700" агаарын хөлөг Бусан хотын "Кимхае" Олон улсын нисэх буудалд амжилттай буусан байна.
 

МИАТ ХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тамир тэргүүтэй холбогдох албаны хүмүүсийг Бусаны аялал жуулчлалын корпораци хүлээн авч уулзан хоёр орны эдийн засаг, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар санамж бичиг үзэглэжээ. 

 

Өнөөдрөөс эхлэн МИАТ ХК долоо хоног бүрийн Пүрэв, Ням гарагт Бусан хот руу шууд нислэгтэй болж байна.

 
Кимхае нисэх буудал нь Бусан хотын төвөөс 20 км орчим зайд оршдог бөгөөд 2016 оны байдлаар 15 сая орчим зорчигч хүлээн авсан томоохон нисэх буудал юм. Тус нисэх буудлаас Бусан хотын төв рүү бүх төрлийн тээврийн хэрэгслээр зорчиж болно.
 
Метро солихгүйгээр хотын төв рүү шууд явахаас гадна Сөүл хот руу Бусан метроны буудлаар дамжин хурдан галт тэрэг (KTX)-ээр хямд үнээр үйлчлүүлэх боломжтой аж.

 

Эх сурвалж: МИАТ ХК