Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэт-Овоот" чиглэлд төмөр зам барихыг эсэргүүцэв

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Хөвсгөл Нутгаа Хамгаалъя" ТББ нь Хөвсгөл аймгийн байгаль, байгалийн нөөцийг аялал жуулчлалын салбартай уялдуулан хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг аж. Тэд үйл ажиллагааныхаа хүрээнд Хөвсгөл нутгийн ард иргэдийн эрх зөрчигдсөн эсэх, хууль бус шийдвэр, зөвшөөрөл гарсан эсэхэд анхааран хянаж ажилладаг байна.

Зарим компанийн төслийн үйл ажиллагаа хууль зөрчсөн хэмээн үзэж Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Энэ талаар өнөөдөр “Хөвсгөл Нутгаа Хамгаалъя" ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар, “Босоо хөх Монгол” хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн Э.Төмөрхуяг нар мэдээлэл хийв.

“Хөвсгөл нуураа хамгаалъя” ТББ-ын тэргүүн Н. Энхбаатар “Эдгээр төсөлд байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийгээгүй байгаа юм. Түүнчлэн төмөр замын зурвас нь Тэс, Сэлэнгэ зэрэг томоохон эхийг дайран өнгөрч байгаа. Уул уурхай болон байгаль орчинтой холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгээгүй аливаа төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэхийг хориглодог.

Тиймээс эдгээр төслийг хэрэгжүүлэх нь хуулиар хориотой гэсэн үг. Түүнчлэн Биологийн олон янз байдлын конвенц, Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх конвенц, Ган цөлжилттэй тэмцэх тухай конвенцийг зөрчсөн байна.

Мөн төслүүдийг хэрэгжүүлэх хөрөнгийг БНХАУ-аас авч байгаа. Улсын хэмжээний гэгдэж буй томоохон төслийг нэг орны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа нь эдийн засгийн хувьд Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Тиймээс дээрх хоёр төслийг хэрэгжүүлэх зөвшөөрөл өгсөн Засгийн газар, ЗТХЯ, Үндэсний хөгжлийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын тогтоол, шийдвэрүүдийг хүчингүй болгохоор шүүхэд хандсан” гэв.