Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсад ажлын байр нэмэгдлээ

ikon.mn
2017 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2016 оны 1-р улиралд ажилгүйдлийн төвшин 11.6 хувьд хүрсэн, ажилгүй иргэдийн тоо 143.0 болсон байв.

Засгийн газраас ажлын байр олноор бий болгох, ажлын байраар дамжуулан иргэдийн амжиргааг сайжруулах, эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд иргэдийг ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхэлтийг дэмжих сангаар дамжуулан ажлын байр нэмэгдүүлэх, бизнесийн төсөл, хөтөлбөрүүд  эхлүүлэх зэрэг арга хэмжээ хэрэгжүүлсний үр дүнд 2017 оны 1-р улирлын байдлаар ажилгүй иргэдийн  тоо 115 мянга, ажилгүйдлийн төвшин 9.1 хувь болж тус тус буурлаа.

Тухайлбал ХАА-д суурилсан хөнгөн үйлдэрээ дэмжих зорилгоор 42.0 сая ам долларын маш бага хувийн хүүтэй бизнесийн зээлийг Үндэсний томоохон үйлдвэрлэгч болох “Говь” ХК, оёдол эсгүүрийн “Денимон”, сүү үйлдвэрлэлийн “Хан-Брэнд”, махны чиглэлийн “Монголиан Катлл” , гахайн фермийн “Зургаан хошуу” зэрэг 10 гаруй компанид олголоо.

Үндэсний тодотголтой энэ компаниуд 1,800-аас доошгүй ажлын байр бий болгохоос, 40% нь эмэгтэйчүүд байна.

2020 оны 4-р улирал гэхэд Монголын 3 компани олон улсын брэндтэй “Брэндийн түншлэл”-ийн гэрээ байгуулах зорилт тавьж байна. 

 

Эх сурвалж: Сангийн яам