Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Германы цагдаа сөрөг агуулгатай мэдээлэл, сэтгэгдэл нийтэлсэн 36 иргэний гэрт баривчлах ажиллагаа явуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 6 сарын 22
IKON.MN
Зураг зураг

Цагдаа нар онлайн орчинд бусдыг айлгасан, хүчирхийлэлд турхирсан, заналхийлсэн мэдээлэл, сэтгэгдэл зэргийг нийтэлсэн 36 иргэний гэрт нэг өдрийн дотор баривчлах ажиллагаа явуулсан тухай Герман улсын Холбооны Эрүүгийн Цагдаагийн газар саяхан мэдээлжээ.

Тэдгээрийн ихэнх нь улс төрийн агуулгатай байсан бол нэг тохиолдол нь бусдыг бэлгийн чиг хандлагаар нь дайрч довтолсон агуулгатай байсан гэнэ. Аль нэг өдрийг цагдаагийн газар онлайн ертөнцийн сөрөг агуулгатай тэмцэхэд зориулж сонгодог болсон бөгөөд эхнийх нь өнгөрсөн жил хэрэгжиж байжээ.

Онлайн сүлжээнд сөрөг мэдээ, мэдээлэл нийтлэх, сэтгэгдэл бичих нь Германд хууль зөрчсөнд тооцогдож шийтгүүлдэг. Тус улс яг одоо сошиал орчинд сөрөг агуулгыг хязгаарлах хатуу хууль гаргахаар бэлдэж байгаа. Зарим мэргэжилтнүүд уг хуулийг хэт хатуу, үндсэн хуулийг зөрчсөн гэж шүүмжилж байгаа юм. Зөвхөн хэрэглэгчид биш, сошиал сүлжээний компаниуд шинэ хуулиар сөрөг агуулгад хариуцлага хүлээхээр тусгагдсан юм.

Тухайлбал тэд сөрөг агуулгыг өөрсдөө хянаж, 24 цагийн дотор устгах үүрэгтэй болох гэнэ. Хууль зөрчсөн компаниудад 50 сая евро хүртэл мөнгөн торгууль ноогдуулахаар заажээ. Энэхүү шинэ хуулийн төсөл хэлэлцэгдэж байхад Facebook компани мэдэгдэл гаргаж, торгуулиас айсан компаниуд хуулийн хүрээнд нийтлэгдсэн агуулгыг ч хэлмэгдүүлэн устгах нөхцөл үүсч байгааг анхааруулж байв.

Шинэ хууль хэзээ батлагдах нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: The Verge