Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын дарга хоёр иргэнд орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ олголоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр хоёр иргэний ар гэрт орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ, ажил үйлсээрээ тэргүүлсэн зарим байгууллагад өргөмжлөл гардуулж өглөө.

Орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ:

  1. Ус сувгийн удирдах газарт 40 гаруй жил үр бүтээлтэй ажилласан н.Сүхбат агсны гэр бүл,
  2. УСУГ-т ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нурангид даруулж хөдөлмөрийн чадвараа алдсан н.Төрмөнх нарын гэр бүлийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж, орон сууц эзэмших эрхийг гэрчилгээг олголоо.
 
 

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн өмчит 700 орчим төр захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай нийслэлийн Өмчийн харилцааны газар “Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ” байгуулан, гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, нийслэлийн удирдлагуудад танилцуулан цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлж, тэргүүний сайн ажиллаж байгаа байгууллагыг шагнаж урамшуулах, хангалтгүй ажиллаж байгаа байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцох ажил уламжлал болоод байна.

Энэ оны хувьд нийт 650 орчим байгууллагын гэрээг дүгнэснээс 78.1% бүрэн хангалттай, 17.7% хангалттай, 3.7% ажил сайжруулах үнэлгээ авчээ.

“Нийслэлийн өмчийг эзэмшигч тэргүүний байгууллага”:

  • Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар,
  • СХД-ийн 65 дугаар сургууль,
  • ЧД-ийн “Эрүүл мэндийн төв”,
  • БЗД-ийн 147 дугаар цэцэрлэг,
  • СХД-ийн 163 дугаар цэцэрлэгүүдийг шалгаруулж өргөмжлөл гардууллаа.
 
 
 

Дээрх байгууллагууд бүрэн хангалттай дүгнэгдэж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн, нийслэлийн өмчийг нэмэгдүүлэх талаар санал санаачлагатай, бусдыгаа манлайлан ажиллажээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс