Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Исламын улс бүлэглэл өөрсдийгөө анх зарлаж байсан сүмээ дэлбэллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагийн шөнө Иракийн Мосул хотод оршдог аль-Нури сүм, түүний алдарт хазгай мөргөлийн цамхагт Исламын улс бүлэглэлийнхэн тэсрэх бодис байрлуулж дэлбэлсэн болохыг Иракийн засгийн газар мэдээллээ.

Мосулын Их сүм гэгддэг энэхүү шашны байгууламжид 2014 онд Исламын улс бүлэглэлийн тэргүүн Абу Бакр Аль Багдади өөрсдийн халифат улсыг байгуулж байгаагаа дэлхий дахинд зарлаж байсан юм.

 

Тус бүлэглэлийн мэдэлд байгаа сүүлчийн том хот болох Мосулын хуучин дүүрэгт Иракийн арми энэ долоо хоногийн эхээр довтолгоогоо эхэлсэн. Хотын уг хэсэгт Исламын улс бүлэглэл 100,000 орчим энгийн иргэнээр халхавч хийн хоргодож байгаа гэж НҮБ-ын мэдээлэлд өгүүлжээ.

Иракийн хоёр дахь том хот Мосулыг чөлөөлөх ажиллагаа найман сар орчмын өмнө эхэлж, 850,000 орчим иргэн тус хотоос дүрвээд байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press