Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Хар тамхины эсрэг эцэг эхчүүдийн нэгдсэн холбооноос мэдээлэл хийнэ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатарын талбайд

09:30 цагт Чингисийн одонт, МУГЖ Г.Ариунбаатар Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа болно. 

Төрийн ордны А танхимд

10:30 цагт УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль болон бусад цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. 

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Дархан-Уул аймгийн хувьчлагдсан барилгуудын талаарх "но"-той асуудлаар орон нутгийн иргэд хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт "Хөвсгөл нуураа хамгаалъя" ТББ-аас Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр замын төсөл, лиценз олголтын хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.

БСШУСЯ-нд

11:40 цагт БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар дэлхийд нэр алдраа цуурайтуулсан дуучин, МУГЖ Г.Ариунбаатарыг хүлээн авч, баяр хүргэнэ.

Ногоон нуурын орчимд

11:40 цагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 1,000 айлын орон сууцны хотхоны шав тавих ёслолын үйл ажиллагаанд оролцож үг хэлнэ.

MN-Мэдээллийн төвд

12:00 цагт Хар тамхины эсрэг эцэг эхчүүдийн нэгдсэн холбооноос “Хүү нь ухаарсан аян”-ы талаар хэвлэлийн бага хурал хийнэ.