Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Гудамж талбайд тогтсон их хэмжээний борооны усыг соруулахаас өөр аргагүй байна"

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Засаг С.Батболдоос сэтгүүлчид ус зайлуулах шугамыг сайжруулах ажлын талаар тодруулахад “Өчигдөрийн борооноор хүмүүс урд жилийн зургуудыг нийгмийн сүлжээнд тавьсан байсан.

Нийслэл хотын Захирагчийн ажлын алба бүх ус тогтсон газруудад ажиллаж усыг соруулж авсан. Хуучин гудамжуудыг ус зайлуулах шугамгүй хийж байсан.

Нийслэлийн гудамжны 80 гаруй хувь нь ус зайлуулах бололцоогүй. Сүүлийн үеийн бүх шинэчилж байгаа гудамжууд ус зайлуулах байгууламжтай байгаа.

Тэгэхээр хуучин гудамжуудыг ус зайлуулах байгууламжтай болгоход замыг зайлшгүй эвдэх шаардлагатай болж байгаа юм. Энэ нь маш их хөрөнгө шаардсан ажил.

Одоохондоо бидэнд бүх гудамжийг дахиж сэтэлж, хоёр талаар нь ус зайлуулах байгууламж барих хөрөнгө, мөнгөний бололцоо байхгүй учраас бороо орсон тохиолдолд соруулах, инженерийн машин техникийг бэлэн байлгах замаар нэг хэсэг явахаас өөр аргагүй байна” гэв.