Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт автобусны шинэ чиглэл нэмэгдлээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн тээврийн газраас Баянзүрх дүүргийн 19, 22 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:64 “Цагаан даваа-Офицеруудын ордон-Монгол кино үйлдвэр” гэсэн чиглэлийг шинээр нээлээ. Тус чиглэлд “Эрдэм транс” ХХК ажлын өдөр 3, амралтын өдөр 2 гаралтаар 15-17 минутын зайтай үйлчилнэ.

 
 
 

Мөн Сонгинохайрхан дүүргийн 32, 22 дугаар хорооны иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан ХО:10 “/Эмээлт хурган/-Хархорин-10 хороолол” чиглэлийн замналыг Эмээлтээс цааш 1.7 км, Ч:47 “Орбит-Ард кино театр” чиглэлийн замналыг 1.2 км тус тус сунгаж, дээрх чиглэлийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн цагийн хуваарийг 2017 оны зургаадугаар сарын 21-ний өдрөөс мөрдөн үйлчилнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.