Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бүхий “УДИРДЛАГЫН ТӨВ” нээгдлээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод анх удаа Гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бий болгох зорилгоор Нийслэлийн цагдаагийн газарт  “Удирдлагын төв”- ийг байгууллаа.  Өнөөдөр  Нийслэлийн цагдаагийн газарт тус удирдлагын төвийн нээлтийг зохион байгуулж, нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөр, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд болон бусад албаны хүмүүс оролцов.

Улаанбаатар хотод төдийгүй Монгол Улсад анх удаа байгуулагдаж буй Гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бүхий “Удирдлагын төв” нь  гэмт хэргийн гаралтыг бууруулах, хянахад ашигладаг менежментийн хэлбэр бөгөөд тухайн хотын цагдаагийн аль ч түвшний нэгжид гарч байгаа асуудал бэрхшээлүүдийг хурдан тодорхойлж, зөв оновчтой шийдвэрлэх боломж олгодог давуу талтай аж.

“COMPSTAT” - “Сomputer statistics” буюу харьцуулах статистик нь цагдаагийн байгууллагын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны цогц үйл ажиллагаа юм.  1994 онд Нью-Йорк хотын захирагч Руди Жулиани болон цагдаагийн газрын дарга Уйльям Браттон нар анх санаачлан хэрэгжүүлсэн түүхтэй. Энэхүү загварыг хэрэгжүүлснээр тус хотын гэмт хэргийн гаралтыг 60 хүртэл хувиар буурч, хүн амины хэрэг 1995 онд 1,181 гарч байсан бол 2003 онд 596 болж буурчээ. 

Дашрамд дурдахад, нээлтэд оролцсон албаны хүмүүс “CompStat”  нь цагдаагийн байгууллагад гэмт хэргийн гаралтыг бууруулж, гэмт хэрэгтэй тэмцэх явдалд илүү үр дүнтэй бодлого, стратегийг хэрэгжүүлэх боломж олгоно” гэдэгт санал нэгдэж байгаагаа өгүүлж байлаа гэж Нийслэлийн Цагдаагийн газраас мэдээллээ.

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг